Sunday, January 10, 2010

Мэдэгдэл



Ангийнхаа блогт элсэх зааварчилгааг тавилаа. Бүгдээрээ уншиж танилцаад блогтоо элсээрээ...Миний зүгээс блогтоо элсээрэй гэсэн захидал мэйл хаягаар чинь дамжин ирсэн гэж бодож байна. Блог хэмээх энэхүү хязгааргүй уудам орон зайд өөрийн мөрөө үлдээхийн тулд танд хэд хэдэн алхмыг хийх шаардлагатай болно. Ингээд бүгдээрээ хамтдаа эхнээс нь эхэлцгээе.

1.Блогт элсэх мэйлийг хүлээн авах

2.Урилганд зөвшөөрсөн хариуг өгөх
Мэйлээр ирсэн улаан линкэн дээр дарсны дараа таны дэлгэцэн дээр шинэ хуудас гарч ирэх ба хэрвээ танд gmail буюу ____@gmail.com гэсэн хаяг байдаг бол өгөгдсөн хоосон нүхнүүдийг бөглөн хэрвээ байхгүй бол сумаар заасан хэсэг буюу Create your account now гэсэн линкэн дээр даран цааш үргэлжлүүлнэ.

3.Шинээр gmail нээх
Блоггер нь бидний сайн мэдэх GOOGLE компаний харьяа сайт учраас түүний албан ёсны мэйл хаяг болох gmail-ээр дамжуулан нийтлэлээ бичихийг, блог ажиллуулахыг шаарддаг. Шинээр хэрэглэгч нээх товчин дээр дарснаар та ийм хуудас руу шилжих болно.

E-mail address-Энд та өөрийн одоогийн байгаа хаягийг бичих боломжтой, ингэснээр та дараа нийтлэл бичихдээ yahoo-ийн бүртгэлээрээ нэвтрэх боломжтой болно.
Хамгийн гол нь нууц үг нь 8 ба түүнээс дээш оронтой буюу их үсэгтэй байх ёстой. Зурган дээрх бүх хоосон нүднүүдийг бөглөсний дараа дараагийн алхам руу шилжих ёстой болно.
4.Блогт нэвтрэх
Ингээд дараагийн NEXT товчин дээр дарсны дараа өмнө гарсан хуудас дахин таны өмнө гарч ирэх бөгөөд хэдхэн хормын өмнө үүсгэсэн шинэ account-ийнхаа нууц үгийг бичснээр блог руу нэвтрэн урилганд зөвшөөрсөн хариу өгөх боломжтой болно.

5.Блогт нийтлэл бичих
Үүний дараа блоггерийн өөрийн нүүр хуудсанд шууд холбогдох бөгөөд NEW POST гэсэн товчин дээр даран нийтлэлээ бичиж эхлэх боломжтой болно. Мөн EDIT PROFILE гэсэн товчин дээр даран өөрийн танилцуулгаа засах боломжтой бөгөөд VIEW PROFILE хэмээн түүнийгээ үзэх боломжтой болно.

Үүнээс хойш энэхүү хуудас буюу DASHBOARD нь таны блоггерийн home болох ба www.blogger.com гэсэн хаягийг бичин холбогдох юмаа...

0 comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails